“Tesla” Хятадын зах зээлээс автомашинуудаа эргүүлэн татаж эхэлжээ

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Америкийн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Tesla” компани Хятадын зах зээлээс 36 126 машинаа  эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ.

БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлснээр, 2013 оны есдүгээр сарын 18-наас 2018 оны хоёрдугаар сарын 20 -ны хооронд үйлдвэрлэсэн Model S” загварын 20 428 суудлын машин, 2016 оны гуравдугаар сарын 12-ноос 2018 оны хоёрдугаар сарын 16-ны хооронд үйлдвэрлэсэн Model X” загварын 15 698 жийп машиныг хоёрдугаар сарын 5-наас татаж эхэлсэн байна.  

Автомашинуудын салонд суурилуулсан 8GB-ын хэмжээтэй eMMC” санах ойн карттай холбоотой асуудлаас болж ийм шийдвэр гаргажээ. Энэхүү карт нь хуучирсан учир мэдрэгчтэй дэлгэц, арын харах камер, эргэх дохионы гэрэл, халаалтын төхөөрөмжийг доголдуулж болзошгүй байгаа аж.

Tesla” компани өөрийн зардлаар eMMC” санах ойн картын багтаамжийг 8GB-аас 64GB болгон нэмэгдүүлж, эргүүлэн татсан тээврийн хэрэгслүүдийг доголдлыг арилгах шинэчилсэн программ хангамж суурилна гэдгээ мэдэгджээ.


 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх