Израилд бүтээсэн эм цар тахлын эсрэг 100 хувийн үр дүн үзүүлжээ

  • 0
  • 79
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Израилд цар тахлаар өвдсөн 30 хүнийг эдгээсэн шинэ эмийг эрдэмтэд том нээлт хэмээн дүгнэж, ам сайтай байна. Шинэ эмийг EXO-CD24 хэмээн нэрлэж байгаа бөгөөд Тель Авив дахь Ичилов эрүүл мэндийн төвд бүтээжээ. Тус эм өчигдөр/2021.2.5/ эхний шатны туршилтаа дуусгажээ.

Эмийн эхний шатны туршилтад цар тахлын халдвар авч, хүнд, хөнгөн өвдсөн 30 хүнийг хамруулжээ. Шинэ эмийг уулгаж эхэлснээс хойш гурваас тав хоногийн дараа гэхэд тэдний 29н хүн бүрэн эдгэж, гэртээ харьсан байна. Харин нэг өвчтөн нь дахин хэд хоног эм ууж байж эдгэжээ.

Шинэ эм нь CD24 хэмээх протейнийг уушгинд хүргэж, дархлааны системийг тогтворжуулан шинж тэмдгийг бууруулж, улмаар дархлаа вирустэй зөв тэмцэхэд тус болох зарчмаар ажилладаг аж.

Профессор Надир Арбер анх өндгөвчний хорт хавдарын эмчилгээ хайж байгаад тав хоногт нэг удаа хий хэлбэрээр амьсгалж хэрэглэдэг EXO-CD24 бүтээсэн нь ийнхүү өдгөө цар тахлыг эмчлэх том нээлт болсон байна.

Арбер "Вакцин үүргээ бүрэн гүйцэтгэлээ ч, вирус дахин хувьсахгүй байлаа ч, Covid-19 бидний амьдралаас хэзээ ч салахгүй. Тиймээс үр дүнтэй эмчилгээ бол зайлшгүй шаардлагатай зүйл. Эмийг анх нээснээс хойш хагас жилийн дараа бид ийнхүү хүн дээр туршилт хийж байна” хэмээн тайлбарлажээ.

Эхний шатны туршилтад плацебо ашиглагдаагүй бөгөөд дараагийн шатны туршилтуудыг аль болох түргэн эхлүүлж, илүү олон хүн хамруулах гэнэ. Түүнээс гадна Хадассах эрүүл мэндийн төвийн бүтээж буй аллоцетра хэмээх эм хоёр дахь шатны туршилтаараа сайн үр дүн үзүүлэх шинжтэй байгаа юм.

source: news.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх