Ардчилсан намд сүүлийн үед 2 дарга болон 2 тамганы асуудал нэлээд маргаан үүсгээд байгаа. АН-ын дарга С.Эрдэнийн тайлбарлаж буйгаар 2020 оны УИХ-ын ээлжин сонгуулийн ялагдлын дараа түүний өөрийн томилсон АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан нь ҮДХ-ны шийдвэрийг зөрчиж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан, АН-ын үндсэн дүрмийг зөрчин цахим хуралдаан явуулах журмыг батлалгүйгээр дүрмийн бус, ирц гүйцээгүй ҮБХ-ны хурлыг хуралдуулсан, мөн тухайн дүрмийн бус хурлаар АН-ын үндсэн дүрмийг өөрчлөх асуудал хэлэлцүүлэхдээ ҮБХ-ны гишүүдээр хэлэлцүүлэлгүйгээр хэт нэг талыг барьсан буюу өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх ашигт үйлчилсэн зүйл заалтыг хулгайн замаар дүрэмд нэмж дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн зэрэг үндэслэлээр шүүхэд хандаж Ц.Туваанд байсан АН-ын хуучин тамгыг хүчингүйд тооцуулж УБЕГ-аас албан ёсны хүчинтэй тамга тэмдэгийг дахин гаргуулан ашиглах болсноо мэдэгдээд байгаа.
Мөн Улс төрийн намын тухай хуулиар дээд шүүхийн бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг томилсон бүртгэл одоог хүртэл хэвээр байгаа нь С.Эрдэнийг АН-ын жинхэнэ дарга мөн гэдгийг нотолж байгаа. Харин Ц.Тувааны талаас өөрийгөө АН-ын үндсэн дүрмийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр тамга ашиглаж байгаа, Ардчилсан намыг удирдах эрх бүхий хүн гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа.
Энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийнхөө үзэл бодлыг мөн илэрхийлжээ. Тэрээр:
Туваан намын их хурал зарлахдаа намын даргыг сонгох тухай биш намын дүрмийг өөрчлөх тухай гэнэт хэлэлцсэн. Хурлаар хэлэлцсэн дүрмээ дээд шүүхэд батлуулахаар өгөхдөө хурлаар огт яригдаагүй Ерөнхийлөгчид илт үйлчилсэн заалтуудыг нэмсэн байсан.
Монгол улсын ерөнхийлөгч ахиж нэр дэвшвэл ямарч өрсөлдөгчгүйгээр нэр дэвших гэсэн заалтыг нэмж оруулсан байсан. УБЕГ-аас Ц.Тувааныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна гэж үзээд С.Эрдэнэд хүчин төгөлдөр шинэ тамгийг олгосон” гэжээ. Тэгэхээр Туваан намынхаа гишүүд гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн талд илүү үйлчилж байгаа нь гишүүд, дэмжигчдийнхээ болон С.Эрдэнийн дургүйцлийг нэлээн хүргэсэн бололтой.