Оросуудын тал гаруй хувь нь Ерөнхийлөгчдөө итгэж байна

  • 0
  • 74
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Оросуудын тал гаруй хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг болохыг Олон нийтийн санаа бодол” сангаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 54 хувь нь Путинд итгэж байгаагаа илэрхийлсэн бол 34 хувь нь итгэдэггүй гэж хариулжээ. 12 хувь нь асуултад хариулж чадаагүй байна.


Судалгаанд оролцогчдын 59 хувь нь Путинийг төрийн тэргүүний үүргээ сайн гүйцэтгэж байгаа” гэж үзэж байна. Харин 27 хувь нь эсрэг бодолтой байгаа бол 14 хувь нь хариулахаас татгалзжээ.


Санал асуулгын нэгдүгээр сарын 29-31-ний хооронд Оросын 73 бүс нутгийн 207 хотод 18-аас дээш насны 3000 хүний дунд ярилцлагын аргаар явуулсан байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх