ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Үүнээс А-80 автобензин 80, Аи-92 автобензин 55, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.