ДЭМБ:Вирусын гарал үүслийн судалгааны дүн 100 хувь Хятадаас хамаарна

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

COVID-19 халдварын эх үүсвэрийг судлахаар БНХАУ-ын Ухань хотод очсон ДЭМБ-ын судлаачдын баг 14 хоногийн тусгаарлалтаасаа гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тэд Хятадын шинжээчидтэй өнөөдөр уулзалтаа эхлүүлж, Ухань хотын эмнэлэг, хүнсний зах, лабораториор зочлохоор болжээ.

Энэ талаар Нидерландын Erasmus” Анагаах ухааны их сургуулийн вирус судлаач Марион Коопманс Бид анх удаагаа Хятадын шинжээчидтэй нүүр тулж уулзсандаа таатай байна. Ингэхдээ бүгд маск зүүж, аюулгүй байдлаа хангасан. Одоо судалгааныхаа төлөвлөгөө, айлчлалын хөтөлбөрөө хэлэлцэж байна” хэмээн өнөөдөр твиттертээ бичсэн байна.

Шинжээчдийн баг хоёр долоо хоног судалгаа хийнэ. Энэ хугацаанд вирус хамгийн анх тархсан далайн хүнсний зах, Уханийн вирус судлалын хүрээлэнд зочлох юм. АНУ-ын зүгээс Хятадыг вирусын эх үүсвэрийг нууж байгаа учир судлаачдын айлчлах хугацааг хойшлуулсан хэмээн шүүмжилсний дараагаар Хятадын шинжээчид судалгаагаа эхлүүлээд байна. Энэ тухай Дани улсын судлаач Теа Фишер Вирусын гарал үүслийн судалгаа амжилттай болох эсэх нь холбогдох эх сурвалжаас 100 хувь хамаардаг гэдгийг санах нь чухал. Бид хэчнээн чадвартай байгаад  шаргуу хичээсэн ч бүх зүйл Хятадын дэмжлэгээс хамаарна” гэв.

Хятадын эрх баригчид цар тахлыг Европоос импортоор оруулж ирсэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин 2019 онд орж ирсэн, Америкийн  цэргийн Fort Detrick” төвийг гэнэт хаасан нь тахалтай холбоотой гэсэн мэдээллийг тараагаад байгаа билээ. Халдварын эхэн үед хүн бүр Уханийн вирус хэмээн цоллож, Уханьд амьдардаг хүмүүсийг үзэн ядаж байсан. Тиймээс вирусын эх үүсвэр тодорхой болвол Ухань хотын нэр цэвэр болно” хэмээн 30 настай Уханийн иргэн Ван И ярилаа.

Эх сурвалж:Reuters

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх