Дархан-Уул аймаг өнөөдрөөс зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Дархан-Уул аймагт дахин халдвар гарсантай холбоотойгоор фитнесс төвүүд болон зарим газруудын үйл ажиллагааг хязгаарлалаа. Тус аймгийн иргэн, Улаанбаатар-Дархан чиглэлийн хүнс тээврийн жолоочоос энэ сарын 27-нд халдвар илэрсэн билээ. Өнөөдрийн байдлаар түүний ойрын хавьтал 52 иргэний шинжилгээний хариу сөрөг гараад байна.

Энэ тохиолдолтой холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ирэх сарын 4-нийг дуустал аймгаас гарах хөдөлгөөн болон доорх аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарлажээ.

1. Үсчин, гоо сайхан

2. Фитнесс, иог, спининг

3. Бүжгийн клуб

4. Халуун ус, саун, бассейн, массажны газар

5. Баар, паб

6. Түр сургалтууд, 12-р ангийн давтлага

7. Теннис биллиард, спорт заал, секц дугуйлан

8. Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ

9. Төрийн байгууллагууд


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх