ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эдийн засагчидтай цахимаар уулзах үеэр хоёр дахь жилдээ танхимын бүрэн сургалтгүй явж байгаа дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа нэг, хоёрдугаар ангийн сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө. Тиймээс нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад тусгайлан танхимаар хичээллүүлэх саналыг эдийн засагчид гаргав.
Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг, эхийн оролцооноос ихээхэн хамаардаг учраас эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг өгөхөд нийслэлийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийллээ.