Д.Трампын засаг захиргааны вакцинжуулалтын хөтөлбөрийг шүүмжилжээ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эмх цэгцгүй”, маш хязгаарлагдмал” явуулсан гэж Цагаан ордны өндөр албан тушаалтан шүүмжилжээ.

Засгийн газарт улс орон даяар вакцин түгээх төлөвлөгөө байгаагүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Тамгын газрын дарга Рон Клейн мэдээлсэн байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн Ж.Байден эхний 100 хоногтоо 100 сая тун вакцин тарих амлалт өгөөд байгаа юм.

COVID-19” халдварын 25 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 417500 орчим хүн нас барсан АНУ-д сүүлийн хэдэн долоо хоногт халдвараар нас барсан хүний тоо нэмэгдэх болж, зарим өдөрт 4000 давах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ж.Байден вакцинжуулалтыг түргэтгэх, шинжилгээг олшруулах тэргүүтэй шинэ арга хэмжээнүүдээ танилцуулсан юм. Мөн амны хаалт зүүхийг америкчуудад уриалж, нас барсан хүний тоо улам нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.

Илэн далангүй хэлэхэд нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордож болзошгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улс даяар 41 сая орчим тун вакцин түгээснээс дөнгөж 20.5 саяыг нь тарьсан байна.

Биднийг Цагаан ордонд ирэхэд вакциныг түгээх, ялангуяа асрамжийн газар, эмнэлгээс гадуур тараах үйл явцыг тодорхойлоогүй байсан” гэж Р.Клейн NBC News” сувагт мэдээлжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх