Ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэжээ

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр ачиж цэвэрлэжээ. 

 

  • Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК 7 машинаар 10 рейс ачиж нийт 36 тонн хог хаягдлыг 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос тээвэрлэлээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын 1, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн 1 машин, 2 рейсээр нийт 10тн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
  • Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн 2 байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 98 тонн хог хаягдлыг 8, 12, 13 дугаар хорооноос тээвэрлэлээ.

 

Эхний өдөр нэгдсэн дүнгээр 144 тонн хог хаягдлыг ачиж тээврэлэлээ. Өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн 5 машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын 4 тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гаргалаа. Ажил энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх