МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

 

Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон.

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд Илүү сайхан Монголын төлөө” уриан дор Ногоон Монгол”, Эрүүл Монгол”, Зөв Монгол”, Чадамжит Монгол”, Бахархалт Монгол” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буйд талархан тус шагналыг олгосон юм.

height=463

Ингээд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од  Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарт Шилдэг бизнесмэн оны залуу”  батламж, гэрэгэ-г  гардуулан өглөө.

Д.Ганбаатар батламжаа гардан авахдаа Монголын залуучууд, хүүхдүүдийн төлөө илүү олон зүйл хийж бүтээж, цаашдаа ч Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  

height=463

 

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх