ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг дэмжсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байдаг.
Улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм.