Байден: Трампын зурвас "чин сэтгэлийнх" байлаа

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч албан тушаалынх нь хугацаа дуусмагц залгамжлагчдаа зурвас үлдээдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Трамп Цагаан ордны Дугуй танхимын ажлын ширээн дээр Байденд хаягласан зурвас үлдээжээ. Зурвасыг уншсан Жо Байден сэтгэл хангалуун үлдсэн гэж Ройтерс мэдээлсэн байна.

Дональд Трампын үлдээсэн зурвасын талаар сэтгүүлчид асуухад Ерөнхийлөгч асар их, сэтгэл хөдөлгөсөн захидал бичжээ хэмээн Байден хариулсан байна. Харин зурвасын агуулгыг дэлгэрэнгүй яриагүй гэнэ. 

 

Уламжлал ёсоор тэргүүн хатагтай асан Меланья Трамп ч мөн шинэ ерөнхийлөгчийн гэргий Жилл Байденд зурвас үлдээжээ. 

 

Нэгдүгээр сарын 20-ны үд дунд Вашигтонд Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан ёсоор АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсон юм. Харин мөн өдрийн өглөө 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт Вашингтоныг орхиж,  Флорида дахь Мар-а-Лаго эдлэнг зорьжээ. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх