ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Засгийн газрын хуралдаанаар Чадварлаг багш” арга хэмжээг хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах тухай” тушаал гаргалаа.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050”, Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах зорилтыг тусгасан. Ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөжээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Чадварлаг багш” хөтөлбөр нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажлын нөхцөл, цалин хөлсийг сайжруулах, ажиллах нөхцөл боломж, чадвар, чадамжийг дээшлүүлэх, багшийн хөгжилд анхаарч байгаагаараа онцлог.
Багш нар ажлын ачаалал, мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин, сургалтын онцлог, нас, хүйс, туршлага, байршлаас үл хамааран бие даан хөгждөг байх нь сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, суралцагчийн сурах, хөгжих үйл явцыг илүү таньж мэдэх, ахиц амжилт гаргахад бодит дэмжлэг болох юм.
Төлөвлөгөөнд тусгаснаар багш бэлтгэх их, дээд сургуулийн хөтөлбөрийг нэг түвшинд хүргэх, түүний чанар, нийцийг албан ёсоор баталгаажуулж, магадлан итгэмжлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор нэгдсэн стандарттай болгоно. Мөн багшийн хөгжлийн асуудал нь мэргэжил дээшлүүлэх”-ээс мэргэжлийн тасралтгүй хөгжил” рүү хувирч өөрчлөгдөх зайлшгүй шаардлага үүссэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх, хөгжих үйл ажиллагааг зөвхөн танхимын сургалтаар тэр дундаа зөвхөн албан журмаар хамруулдаг байдлаар ойлгох бус цэцэрлэг, сургуулиас гаргасан санаачилгыг дэмжиж, шинээр сурч мэдсэн зүйлээ турших, хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа өгөх, багш бүрд нээлттэйгээр технологи ашиглан хамрагдах боломжийг уг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх юм.
Багшийн ажлын нөхцөл, цалин хөлсний тухайд багш ажилд орох шалгуураас эхлээд, ажлын нөхцөл, ачаалал, стандарт, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, техник, технологи, багшийн хангалт, цалин хөлс, нийгмийн халамж, хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.