ДЭМБ-ын шинжээчдийн баг өнөөдөр Ухань хотыг зорино

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад байгаа шинэ коронавирусний хамгийн анхны халдварын тохиолдол 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод бүртгэгдсэн юм. Энэ вирусний үүсэл,ямар амьтнаас хүнд хэрхэн халдварласан зэрэг асуултуудад одоог хүртэл тодорхой хариулт олоогүй байгаа юм.

Тэгвэл шинэ коронаирусний үүслийг судлах зорилго бүхий ДЭМБ шинжээчдийн баг өнөөдөр Сингапураас  Ухань хотыг зорино гэдгийг Хятадын Гадаад Хэргийн яамнаас мэдээлсэн байна. Хятад улс виз олгохгүй хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст олон улсын шинжээчдийн багийг шинэ коронавирус анх үүссэн бүс рүү нэвтэрч, судалгаа, шалгалт явуулахыг зөвшөөрөөд байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх