Шатахууны үнэ нэмэгдэнэ

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Дэлхийн банк болон  ОУВС-аас 2021 онд  дэлхийн эдийн засгийн  төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна.  Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12  дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв. Мөн АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд түүнчлэн АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд  газрын тосны үнэ өсөхөд түлхэц болж байна.

Саудын Арабын улс бусад ОПЕК-ийн орнуудад мэдэгдэлгүй гэнэт  өдрийн олборлолтоо огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ нэмэгдэх хүчин зүйл болов. 2020  оны 5 дугаар сараас хойш  Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас бараг 3 дахин өсөж 56 ам.доллар/баррель  болоод байгаа  нь бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортлодог манай улсын хувьд шатахууны  үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.  

Цаашид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 65 ам.доллар/баррель болно гэмээн  таамаглаж байгаа билээ.  Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 60-70 хувийг буюу дийлэнхийг дангаараа бүрдүүлдэг Роснефть” компанийн нийлүүлэлтийн үнэ өмнөх сарын дунджаар тогтдог. 12 дугаар сарын газрын тосны үнийн өсөлт нь энэ сарын нийлүүлэлтийн үнэ болж өмнөх саруудаас огцом нэмэгдэх нь. Шатахууны төрөл бүр тонн тутамдаа 59 ам.доллар буюу 11-15 хувиар нэмэгдсэн байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр шатахууны үнэ энэ сараас нэмэгдэх нь ээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх