Японд Бразилаас ирсэн хүмүүсээс коронавирусний өөр шинэ хувилбар илэрчээ

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Японы Эрүүл мэндийн яам Ханэда” нисэх буудалд энэ сарын эхээр ирсэн дөрвөн хүнээс Их Британи, Өмнөд Африкт илэрснээс өөр коронавирусний хувилбар илэрсэн талаар мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, шинэ хувилбар өсвөр насныхаас 40 гаруй насны хүмүүст илэрсэн бөгөөд тэд бүгд Бразилын Амазонас мужаас иржээ.

Тэднийг коронавирусээр халдварласныг энэ сарын 2-нд нисэх буудалд оношилжээ. Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн сорьцуудыг нь шинжлэхэд шинэ хувилбар болох нь тогтоогдсон байна.

Коронавирусний энэ төрлийн хувилбар Японы нисэх буудлын тусгаарлалтад анх удаа илэрсэн нь энэ юм.

Уг хувилбар илүү халдвартай юм уу илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо одоогоор байхгүй байна гэж Kyodo агентлаг Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг иш татан мэдээлжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх