Өвөлжилт хүндэрсэн аймгуудын тусламжийн тэжээл малчдад хүрэхэд бэлэн болжээ

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын тусламжийн тэжээл малчдад хүрэхэд бэлэн болжээ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан таван сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, шуурхай санал солилцлоо. 
Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад хүргэх тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн болжээ. Тусламжийн тэжээлийн хуваарилалт болон  холбогдох зохион байгуулалтыг орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой комисс хийнэ. Аймгууд оторт яваа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал болон  бэлчээрийн доройтол, усны асуудалд анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх