Коронавирусний шинэ хувилбар 41 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

Хамгийн анх Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 41 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Их Британид илэрсэн коронавирусний VOC-202012/01 хувилбар мягмар гаргийн байдлаар ДЭМБ-ын зургаан бүс нутгийн тавд нь буюу 40 улс орон, нутагт дэвсгэр, бүсэд бүртгэгдсэн байна. Энэ төрлийг бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг гэж үзээд байгаа билээ.
Үүнээс гадна ӨАБНУ-д анх илэрсэн коронавирусний 501Y.V2” төрөл 6 улс орон, нутаг дэвсгэр, бүсэд бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт коронавирусээр халдварласан хүний тоо 4 035 226-аар нэмэгдэж, 76 017 хүн нас баржээ. Халдварын дийлэнх тохиолдлууд Хойд болон Өмнөд Америкт илэрсэн байна. Хоёрдугаарт Европын бүс, гуравдугаарт Зүүн Өмнөд Ази оржээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж:  Монцамэ агентлаг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх