АТГ, ЦЕГ-аас Замын-Үүд боомтод авлигын асуудал байгаа эсэхийг шалгаж эхэлжээ

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 Коронавирусийн халдварын улмаас хил гаалийн боомтуудад автомашины түгжрэл үүсч, улмаар зарим бараа таваарыг оруулахад хүндрэл учирч байгаа аж. Улмаар ачаа оруулахад нэг иргэнээс 2-2.5 сая төгрөгийн хахууль авч байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар хөвөрч буй. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатараас тодруулахад Арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн хил гаалийн нөхцөл байдал дээрдэж, өдөртөө 60 хүртэл машин хүлээж авдаг болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нөөс халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагын үүднээс  хоёр талдаа тус тус 14 хоног буюу нийтдээ 28 хоног тусгаарлагдсан жолооч нар тээврийн үйл ажиллагаанд дараалан оролцож эхэлж байна. Ингээд өдөртөө 100-150 машин хилээр орж гарч байна. Тиймээс Замын-Үүд боомт дахь бөөгнөрөл хэвийн болох болов уу гэж үзэж байна.

Иргэдийн мэдээлээд байгаа авлигын асуудал үүссэн үү гэдгийг шалгуулахаар АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан. Хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд боомт дээр ажиллаж байгаа. Хэрэв хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдвол хариуцлага хүлээгээд явна гэв.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх