НӨАТ: 2020 оны баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг  буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь 2020 оны 4-р улирлын төлбөрийн баримтаа 2021.01.08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. 

 

Нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд

 

2020 оны 4-р улирлын баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвт орно. Учир нь буцаан олголт 2021 оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг. Дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг.

 

ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах вэ?

 

-ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ.

 

Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлөвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэсэн үг.

 

Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй дугаараар бүртгүүлснээр баталгаажна. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.

 

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол хэрхэн сэргээх вэ?

 

Хэрвээ утасны дугаар тань солигдоогүй бол 131313 тусгай дугаар луу ?” тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын 18001288 залган регистрийн дугаараа шүүлгүүлэн засвараа хийлгэж болно. Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаагдсан банкны данс руу таны урамшууллын мөнгө орохгүй буцаагддаг байгаа.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх