Жириновский: Путинийг Мишустин залгамжилна

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний суудлаас явсны дараа энэ албан тушаалыг өнөөгийн Ерөнхий сайд Михаил Мишустин хашиж магадгүй гэнэ. Ийм таамаглалыг Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский дэвшүүлсэн талаар Регнум агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, улс төрийн дээд элитүүдээс Оросын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших магадлалтай  найм, есөн хүн байгаа гэнэ.

 

Тэдний дотор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу, Оросын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин, Төрийн думын дарга Вячеслав Володин нар багтаж байгаа хэмээн Жириновский өгүүлсэн байна. Түүнчлэн Оросын засгийн газрын тэргүүн асан Дмитрий Медведевийг ч мартаж болохгүй гэж Жириновский мэдэгджээ. 

 

Үүний зэрэгцээ, төрийн тэргүүний албан тушаалд огт өөр улс төрч ч гарч болохыг үгүйсгэх аргагүй гээд үүгээрээ өөрийгөө нэр дэвшиж магадгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж Регнум мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх