Долоо хоногт 10 машин нарийн ногоо импортлох санал гаргалаа

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Хөл хорионы улмаас импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласантай холбоотойгоор хүнсний нарийн ногоо, жимсний нийлүүлэлт тасарч, үнэ нь нэмэгдсэн. Тиймээс нарийн ногооны тээвэрлэлтийн асуудлаар салбарын яам болон зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, ШӨХТГ  цахим хурал зохион байгуулжээ.Мөн Замын-Үүдийн Онцгой байдлын шуурхай штаб болон Замын-Үүд сумын Засаг дарга оролцсон байна.

Хурлаар Эрээн хотоос Замын-Үүд рүү долоо хоногт нэвтэрч буй 60 автомашины 10 нь хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэсэн машин байхаар зохицуулах санал гаргаж, Шадар сайд, Улсын Онцгой комисст албан бичиг хүргүүлжээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх