АНУ-ын мужуудад коронавирусийг вакциныг яагаад хар арьстнууд түрүүлж хийлгэх болов?

  • 0
  • 70
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

АНУ-ын мужуудад COVID-19-ийн вакциныг яагаад өнгөт арьстнууд хийлгээд, дараа нь бусад нь хийлгэж байна вэ? АНУ-ын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл 100 сая хүнээ коронавирусийн тарилгад хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь насанд хүрсэн хүн амынх нь 40% гэсэн үг. Гэхдээ АНУ-ын хүн амын дундаас хамгийн эмзэг хэсэг нь арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд вакцин хийлгэнэ.

Вакцинжуулалтыг цагаан арьстнуудаас илүүтэй нэн тэргүүнд хар арьстан, латин америкчуудад хийхийг зөвлөж байна. энэ нь өнгөт арьстнууд коронавирусээс илүү их өвчилж, илүү хүнд тусаж, бүр нас баралт илүү байгаа аж. Өөрөөр хэлбэл далд санаа агуулаагүй, илүү халамжилсных гэнэ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хамгийн түрүүнд хар арьстнууд болон уугуул америкчуудад вакцин хийх санал гаргасан байна. Энэ жагсаалтад мөн латин америкчууд оржээ. Харин цагаан арьстнууд хамгийн сүүлд тарилга хүртэнэ.

Энэ зөвлөмжийг АНУ-ын 25 муж дэмжсэн. Тэдгээрийн тоонд Нью-Мексико, Калифорни, Орегон орсон байна. Хэдийгээр ийм анхаарал халамж тавьсан ч хар арьстнууд болон Латин Америк гаралтай хүмүүс вакцинд итгэх нь бага, өөрсдийгөө тарилгаар коронавирусээс хамгаалах эрмэлзэлгүй байна. Саяхны нэгэн судалгаагаар хар арьстнуудын 24%, латин америкчуудын 34% нь л тарилга хийлгэнэ гэсэн бол цагаан арьстнуудын дунд энэ тоо харьцангуй өндөр буюу 53%-тай гарчээ.

Тиймээс эмч нар болон хар арьстнуудын үйлчлүүлдэг сүмийн пасторууд тарилга хийлгэх хэрэгтэй хэмээн итгүүлэх ажилдаа ханцуй шамлан орж байна. Тухайлбал тэд Pfizer-ийн бэлдмэлийг боловсруулах ажилд хар арьст эмэгтэй оролцсон гэж хүртэл итгүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: Bigpicture.ru

Орчуулагч: Марта


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх