Долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 4.6 саяар нэмэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 79 мянгаар нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. Дэлхий дахинд 12 дугаар сарын 14-нөөс 20-ний хооронд халдварын нийт 4 612 790 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан 79 001 тохиолдол бүртгэгджээ. Өмнө нь долоо хоногийн хугацаанд 4.3 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо 6 хувиар, халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 4 хувиар тус бүр нэмэгдлээ гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурдав. Нөхцөл байдал Хойд болон Өмнөд Америкт хамгийн хүнд байна. Тус бүс нутагт халдвар авсан хүний тоо 2.3 саяар нэмэгджээ. Долоо хоногийн дотор 36 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх