Абэ Шинзог хахууль өгсөн хэмээн буруутгах үндэслэл байхгүй гэв

  • 0
  • 71
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Токио хотын прокурорын газрын тусгай мөрдөн шалгах баг Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотогоос сайн дураараа байцаалт авч, түүнийг сонгогчдод хахууль өгөх, төрийн сангийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн буруутгах үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.


Гэсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон Абэ Шинзод хялбаршуулсан журмаар хариуцлага тооцож магадгүй байна. ЯпоныХоншю арлынбаруун өмнөд хэсэгт оршихЯмагучи мужийн сонгуулийн хэсгүүдийн нэгэнд 2013 оноос 2019 оны хугацаандАбэ Шинзогийн дэмжигчдэд зориулан зохион байгуулсан хүлээн авалттай холбоотой дуулиан шуугиан үргэлжилсээр байгаа юм. Дэмжигчид дайллага цайллагад мөнгө төлсөн хэдий ч хүрэлцэхгүй байсан тул хүлээн авалтад зориулж Абэ Шинзогийн сангаас шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэлгүйгээр 2015 оноос хойш хамгийн багадаа 40 сая иенийг олгожээ.

 


Ийм замаар төлбөр хийснийг хууль зөрчсөн, сонгогчдыг хахуульдсан гэж үзэж магадгүй байна. Энэ зүйл ангиар буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хугацаанд шоронд хоригдох ял авах эсвэл нэг сая хүртэлх иенийн торгууль төлж болзошгүй аж. Төлбөр хэрхэн хийгдсэн талаар нарийн тодорхой зүйлийг Абэ Шинзо мэдээгүй байсан гэсэн дүгнэлтэд прокурорын газар хүрчээ.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх