Жо Байден ирэх долоо хоногт вакцин хийлгэж магадгүй байна

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ирэх долоо хоногийн эхээр коронавирусний вакцин хийлгэж магадгүй байна. Энэ тухай лхагва гарагт Америкийн телевизийн CNN суваг мэдээлэв..
Тус сувгаар мэдээлж буйгаар, Байден олны өмнө вакцин хийлгэх төлөвтэй байна. Тэрбээр америкчууд коронавирусний вакцины үр дүнд төдийлөн итгэхгүй байгаа учир вакцинд итгэх хэрэгтэйг өөрийн биеэр харуулахаар шийдсэнээ энэ сарын эхээр мэдэгдсэн юм.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар BioNTech”, Pfizer” компаниудын вакциныг онцгой байдлын үеийн түргэвчилсэн журмаар бүртгэсэн бөгөөд тус улсад вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн билээ.  
Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д илэрсэн халдварын тохиолдол 16.9 саяыг давж, 307 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх