ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн ... гудамжинд монгол гэр шатаж байна гэх дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 6 настай эрэгтэй А, 5 настай эмэгтэй А нар монгол гэрт шатаж амиа алдсан байжээ.
Гэр гаднаасаа цоожтой байсан гэнэ. Галын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Тиймээс бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг албаны байгууллагаас анхааруулж байна.