“Ковид-19”-ийн вакцинжуулалт ОХУ-ын бүх бүс нутагт эхэлжээ

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Коронавирусний эсрэг вакцинжуулалт ОХУ-ын бүх бүс нутагт эхэлснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.Сайдын хэлснээр, Оросын бүс нутгуудад нийт 1229 эрүүл мэндийн байгууллага вакцинжуулах ажилд оролцож байгаа аж. Вакцин хийлгэсэн хүмүүс Эрүүл мэндийн яамны бүртгэлтэй холбогдсон, гар утасны өөрөө хянах программыг ашиглан эрүүл мэндийн байдлын талаараа мэдээлэх боломжтой байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь вакцинжуулалтыг улс орон даяар зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн билээ. Ерөнхий сайд Михаил Мишустины хэлснээр, вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр, үнэгүй байх ёстой юм. Эхний ээлжинд багш, эмч нар, нийгмийн ажилтнуудад вакцин хийж байгаа бөгөөд бүс нутгууд энэ жагсаалтыг өргөжүүлэх боломжтой. 12 дугаар сард бүс нутгууд 480 мянган тун вакцин хүлээж авна гэж Мишустин өмнө нь мэдээлж байв. 
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх