ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
МИАТ компани өнгөрсөн сард тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр (2020.12.14) олгох болсноо мэдээлэв. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаарт тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид 10:00-20:00 цаг хүртэл тээшээ авах боломжтой юм.
Иргэд Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын баруун талд байрлах Буянт-Ухаа карго терминалаас тээшээ авна. Хэрэв өөрийн биеэр очих боломжгүй бол өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч ирэхийг санууллаа.
Б.ЦЭЦЭГ