ШӨХТГ-аас нийслэлийн зургаан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.
Өглөөний 7:30 цагийн байдлаар Хүчит Шонхор” захад жижиглэнгээр борлуулж буй хонины ястай мах 7000-7500 төгрөг, хонины цул мах 7800-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-10500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөг үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин үхрийн ястай махны доод үнэ 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул мах 10000-12500 төгрөг болж 1000 төгрөгөөр нэмэгджээ.
Махны бөөний үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины махны үнэ 6000-6300 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 7000 төгрөг болж 300 төгрөгөөр буурсан. Харин адууны мах 6500-6600 төгрөг болж 500-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 26.6 тонноор нэмэгдэж 121.7 тонн нийлүүлэгджээ.
Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор”, Нарантуул-2, Бөмбөгөр”, Содон бөмбөгөр”, Дахи Оргих”, Өнөд Арвижих”, Мөнх дэвжих”, Дэлгэрэх”, Арвайхээр”, Зургаан Од”, Сагсага”, Тод”, Ананд”, Хатан зөгий” зэрэг зах, хүнсний дэлгүүрүүдийг хяналт шалгалтад хамруулжээ. Алтжин бөмбөгөр” хуваарийн дагуу амарч байна.
Нарантуул-2”, Юмт бөмбөгөр”, Содон бөмбөгөр” захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-8000, хонины цул мах 7800-8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 9500-12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд 1400-1600, нэгдүгээр зэрэг 1200-1300, хоёрдугаар зэрэг 900-1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1500, монгол сонгино 2600-3000, хятад сонгино 1500, өндөг 340-400 төгрөгийн үнэтэй байна.
Нарантуул-2” захын махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины цул махны үнэ 8200 төгрөг болж 100-200 төгрөгөөр, үхрийн цул мах 9500-12500 төгрөг болж доод үнэ нь 1000 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн цул махны дээд үнэ 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус захын махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэ ханштай харьцуулахад хонины махны үнэ 6200-6500 болж 200-300 төгрөгөөр, үхрийн махны үнэ 7300-7500 төгрөг болж 500-800 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус захад монгол луувангийн үнэ 1500 болж 300 төгрөгөөр буурсан.
Хүчит шонхор” захад монгол луувангийн үнэ 1500 болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өнөд Арвижих” хүнсний дэлгүүрт задгай өндгийг 450 төгрөгөөр худалдаалж байсныг улсын байцаагч үнэ бууруулах шаардлага өгч 400 төгрөг болгон бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.
Эх сурвалж: www.polit.mn