МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 17 нэр дэвшигчийн материалын бүрдлийг нягтлан шалгаад нэр дэвшигч бүрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ярилцлагад оролцуулахаар шийдвэрлэв.
Ярилцлагад орох цагийн хуваарийг нэр дэвшигчдийн материал ирүүлсэн дарааллаар хуваарилав.
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ярилцлагын өдөр хүртэл битүүмжилсэн болно.
1 А. Энхтуул 2020 -12-08 10: 00
2 С. Адьяасүрэн 2020- 12- 08 11:00
3 М. Амарбаяр 2020- 12- 08 12:00
4 Ш. Отгон- Өлзий 2020- 12- 08 13:00
5 Н. Болормаа 2020- 12- 08 15:00
6 Р. Гандиймаа 2020- 12- 08 16:00
7 А. Бүрэнбаатар 2020- 12- 08 17:00
8 Э. Дагиймаа 2020- 12- 08 18:00
9 Н. Дэмбэрэл 2020- 12-08 19:00
10 С. Баярмөнх 2020- 12-09 10:00
11 Д. Хажидмаа 2020- 12 -09 11:00
12 Т. Бат-Оргил 2020- 12- 09 12:00
13 Б. Цондовдорж 2020- 12- 09 13:00
14 Г. Гэрэл 2020- 12- 09 15:00
15 Б. Эрдэнэбаатар 2020- 12- 09 16:00
16 Тү. Батзориг 2020- 12- 09 17:00
17 То. Батзориг 2020- 12-09 18:00
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсэг