АНУ Тик Ток хорих хугацааг хойшлууллаа

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

АНУ Хятадын ТикТок апп-ыг тус улсад хориглох хугацааг 12 дугаар сарын 4  болгож хойшлуулсан талаар  РИА Новости мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 25-нд  АНУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын зөвлөлөөс  мэдэгдсэнээр  хугацааг энэ сарын 27-ноос  ирэх сарын 4 хүртэл долоо хоногоор сунгаж байгаа нь тодорхой болсон байна.

Өмнө нь АНУ ByteDance компанид ТикТоктой холбоотой гэрээ хэлэлцээрийг 15 хоногийн дотор цуцлахыг сануулжээ. Есдүгээр сарын 18-наас АНУ-ын нутаг дэвсгэр дээр TikTok, WeChat апп-ийг хэрэглэхийг хориглосон. Ард иргэдийг утсан дээрээ суулгасан программа устга гэж шаардахгүй ч Apple, Google компаниас  Хятадын программыг устгахыг үүрэг болгожээ. Гэхдээ  Apple, Google компани нь олон улсад энэ үйлчилгээгээ хэвийн үзүүлэх юм байна.

Эх сурвалж: www.lenta.ru


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх