Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Европын орнууд коронавирусийн гурав дахь давлагаанд хэдийнэ өртөөд байгаа билээ. Тэгвэл ирэх жил гурав дахь давлагаа нь дахин дэгдэж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Дэвид Набарро Швейцарын Solothurner Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр Европын бүс нутагт ирэх онд халдварын огцом өсөлт бүртгэгдэж магадгүй хэмээгээд Европын орны Засгийн газрууд халдварын эхний давлагааны дараа вирусийг хяналтандаа оруулж чадаагүй. Одоо хоёр дахь давлагаа үргэлжилж байна” гэжээ. Өнгөрсөн бямба гарагт Франц, Герман зэрэг улсад ойролцоогоор 33 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Их Британид өдөрт 20 мянга орчим Испанид 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ нас баралт Европын орнуудад харьцангуй бага хэвээр байна. ДЭМБ-ын Европ дахь тэргүүн Ханс Клуге өнгөрсөн пүрэв гарагт хийсэн товч мэдээлэлдээ амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн цугларалтад хатуу хяналт тавихыг” уриалаад хөл хорио тогтоох нь эцсийн арга хэмээжээ.

 

Эх сурвалж:  Монголын үнэн сонин


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх