QR код бүхий тусгай зөвшөөрөл олголт 50 хувьтай үргэлжилж байна

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Тэгэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд энэхүү зохицуулалтыг хийсэн юм.

Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.

QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой асууж, тодруулах зүйл байвал манай 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно.” хэмээн тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэллээ.

Дашрамд дурдахад энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл  хорио хэвээр гэдгийг тэрбээр дахин сануулсан юм.

 Цахим зөвшөөрөл олгогдсон эсэхээ шалгах зааврыг доорх видеоноос үзнэ  үү.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх