Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өнөөдөр манай улсад хүрэлцэн ирнэ. Айлчлалын хүрээнд сайд Мотэги Тошимицү Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу 0.01 хувийн хүүтэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь дөрвөн жил, зээлийн жилийн хүү 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг Монгол Улсын төсвийг зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ гэлээ.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү айлчлал маргааш өндөрлөнө.