Английн хөлбөмбөгийн Премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ улиралд гойд өнгөтэй байж, тойрог бүрт ялж буй "Эвертон”, ”Астон Вилла” хожлын цувралаа энэ тойрогт ч үргэлжлүүллээ. Тэр дундаа "Астон Вилла” өнгөрсөн улирлын аварга "Ливерпүүл”-ийг 7:2-оор бутниргэв. "Астон Вилла” багийн довтлогч Олли Уоткинс гурван гоол, нэг дамжуулалт, хагас хамгаалагч Жек Грилиш хоёр гоол, гурван гоолын дамжуулалт өгчээ. "Ливерпүүл” аварга цол эзэмшиж байхдаа хаалгандаа долоон гоол алдсан анхны баг болж лигийн түүхэнд орохоор болсон бөгөөд 1963 оноос хойш анх удаа хаалгандаа мөн тооны гоол алджээ.
Солонгос довтлогч Сон Хын Мин нь гойд өнгөтэй байгаа "Тоттенхэм” хүчтэй өрсөлдөгч "МанЮ”-г талбайд нь 6:1-ээр хожсон нь яах аргагүй энэ тойргийн онцлох үр дүн байсан. Энэ жилийн лиг маш олон гоолтой болж байна.
VI тойргийн онцлохууд
-Нийт 41 гоол орсон нь лигийн түүхэн дээд амжилтад дөхөж очсон үзүүлэлт болов. Дээд амжилтыг хоёрдугаар тойрогт 44 гоол оруулснаар тогтоосон байгаа.
-Гэхдээ энэ тойрог илүү сонирхолтой болсон гэж дүгнэж болно. "Тоттенхэм”, "Астон вилла”-гаас гадна "Эвертон” "Брайтон”-ыг 4:2-оор хожиж Хамес дубль хийсэн. "Эвертон”-ы үнсгэлжингийн үлгэр одоохондоо үргэлжилж, хэр удаан үргэлжлэх бол гэсэн асуулт хүн бүрийн аннхаарлыг татаж эхэллээ.
-Топ багуудаас "Челси” "Кристал Палас”-ыг 4:0-ээр, "Арсенал” "Шеффильд”-ийг 2:1-ээр хожиж ээлжит ялалтаа авсан.
-Гэнэтийн бэлгээр дүүрэн дөрөвдүгээр тойрог өнгөрсөн тойрогт "Ман Сити”-г талбайд нь 5:2-оор хожсон "Лестер” талбайдаа "Вэст хэм”-д 0:3-аар хожигдсоноор эхэлсэн.
-"Эвертон”-оос гадна "Астон вилла” бас оноо алдаагүй явна. Гурван тоглолтод хожиж, 11 гоол оруулан, хоёрыг алджээ.
-Лиг эхэлснээс хойш нийт 144 гоол ороод байна. Дөрөвдүгээр тойргийн тоглолтууд дуусаагүй гэдгийг эцэст нь сануулья.
Астон Вилла – Ливерпүүл 7:2 (4:1, 3:1)
"Вилла Парк” цэнгэлдэх
Гоол:
1:0 – 4 Уоткинс, 2:0 – 22 Уоткинс, 2:1 – 33 Салах, 3:1 – 35 Макгинн, 4:1 – 39 Уоткинс, 5:1 – 55 Баркли, 5:2 – 60 Салах, 6:2 – 66 Грилиш, 7:2 – 75 Грилиш.
Астон Вилла – Мартинес, Таргетт, Конса, Мингз, Кэш (Аль-Мухаммади, 80), Дуглас Луис (Накамба, 80), Макгинн, Грилиш, Баркли, Трезеге (Траоре, 87), Уоткинс.Ливерпүүл – Адриан, ван Дейк, Гомес (Жонс, 61), Робертсон, Александер-Арнолд, Фабиньо, Кейта (Минамино, 46), Салах, Вейналдум, Диогу Жота, Фирмино (Милнер, 68).
Шар хуудас:
ван Дейк (38), Дуглас Луис (46), Накамба (90).