Майкрософт Elder Scrolls, Fallout болон DOOM тоглоом хөгжүүлэгчийг 7.5 тэрбумаар худалдаж авна

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Майкрософт нь дэлхийн хамгийн том видео тоглоом хөгжүүлэгч, хэвлэн нийтлэгчдийн нэг Bethesda Softworks-ийн толгой компани болох ZeniMax Media-г худалдаж авах гэж байгаагаа зарлалаа.

Майкрософт ZeniMax Media-г 7.5 тэрбум доллараар худалдаж авна гэж мэдэгдлээ.

Энэ үнийн дүнгээр Майкрософт The Elder Scrolls, Fallout, DOOM, Quake, Wolfenstein, Dishonored зэрэг алдартай Bethesda Softworks тоглоомуудын эрхийг авах болно. Майкрософт id Software, Arkane, MachineGames болон бусад тоглоом хөгжүүлэх студиудыг (бүгдийг Bethesda эзэмшдэг) эзэмших болно.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх