Нүүрсний зам

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ѳдѳртѳѳ олон сая ам доллар эргэлдэж байдаг Ѳмнѳговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдын нутаг дамжсан нүүрсний зам орчимд "ЧИ ХҮН ГЭДГЭЭ МАРТАЖ, ЗѲВХѲН МѲНГѲНИЙ ТѲЛѲѲ ЗҮТГЭ” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна. Ачиж буулгах бүрд агаарт дэгдэж буй нүүрсний манантсан тоос, хагарсан дугуй, эвдэрсэн машинаа ѳѳрсдѳѳ засах жолооч нар, урт дараалалд зогсохдоо ундааны саванд шээгээд замд хаясан хаягдал, хѳглѳрѳх хогнууд, нүүрсний тоосонд дарагдсан хүн машинууд энэ орчмын дүр зураг. "Гашуун сухайт”-ын боомтоос ердѳѳ хоёрхон км-ын цаана эмх цэгцтэй, агаарт дэгдсэн тоос шороогүй Хятадын боомт оршихыг хараад сэтгэлд гуниг тѳрснийг нуух юун. Хямд зардлаар их мѳнгѳ олох шунал, энэ их мѳнгийг олох боломжийг олгож буй хүнээ мартахад хүргэж буй мэт.
 
 
БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?
 
-"Эрдэнэс Тавантолгой”, "Энержи Ресурс”, "Тавантолгой” зэрэг компаниуд "Гашуун сухайт”-ын боомт хүртэлх 239 км замд нүүрсээ тээвэрлэж байна. Цогтцэций сумаас нүүрсээ ачин 219 км орчим замыг туулан "Цагаан хад”-ад буулгах тээврийг  УРТЫН ТЭЭВЭР гэж нэрлэнэ. Харин "Цагаан хад”-аас нүүрсээ дахин ачиж 20 орчим км замыг туулан "Гашуун сухайт” боомтоор нэвтрэн Хятадын "Ганц мод”-ын боомтод хүргэн буулгах тээврийг БОГИНЫ ТЭЭВЭР гэж нэрлэдэг.
-Энэ хооронд хѳдѳлгѳѳн хийдэг 15 000 орчим тээврийн хэрэгслэл байдаг гэх ба ѳдѳртѳѳ 1000-1200 орчим хүнд даацын авто машин хилээр нэвтэрдэг аж. Нэгээс хоёр чиргүүл чирсэн хүнд даацын автомашинууд дунджаар 80-100 тн нүүрсийг тээвэрлэж Хятадын талд 1 тн нүүрсийг 80 $ орчмоор борлуулдаг гэнэ. Нүүрс ачсан машинууд Хятадын хил хүртэл урт дараалал үүсгэн хүлээх ба биднийг очсон ѳдѳр 27 км урт очертой байв. Нэг км зайд 40 орчим хүнд даацын авто машин багтдаг гээд бодохоор бараг 1000 орчим хүнд даацын авто машин очерлож байлаа.
 
 
-Уртын болон богины тээврийн 239 км замд замын хураамжийг 4 цэгт авах ба хүнд даацын нэг авто машин, даацаасаа шалтгаалан 250 000-300 000 тѳгрѳгийг "Замын тѳлбѳр”-т хоёр талдаа тѳлнѳ. Ѳдѳртѳѳ 1000-1200 машин энэ тѳлбѳрийг тѳлдѳг гээд тооцохоор чамгүй мѳнгѳний тоо гарна. Одоо ашиглагдаж байгаа замыг Улс худалдаж авсан гэсэн. Харин Аса Дагвадорж энэ замтай паралелаар шинэ зам тавьж байгаа юм билээ. Энэ зам ашиглалтад орвол тээвэрлэлтийн нѳхцѳл илүү сайжрах байх. Ядаж 2 чиглэлийн урсгалтай замд хүн болон техникийн эрсдэлийг багасгах боломж бүрдэнэ. "Цагаан хад”-аас 80 орчим км зайд байрлах "Оюу толгой” компани зэсийн баяжмалаа тээвэрлэх ѳѳрийн авто замтай бѳгѳѳд энэ нь нүүрс тээвэрлэж буй замтай хамааралгүй аж.
 
 
 
 
-"Цагаан хад”-ад Цогтцэцийгээс ирсэн нүүрсийг буулган, дахин ачиж Хятад руу гаргадаг 30 орчим компани байрладаг. Эдгээр нь ѳѳрсдийн тарифаар энэ үйлчилгээг эрхэлдэг гэнэ. Энд ажиллаж буй олон жолооч нарын "Нийгмийн даатгалын шимтгэл”-ийг эдгээр компаниуд тѳлж, тэднийг бүртгэлтэй байлгах нь нүүрс тээвэрлэх зѳвшѳѳрлѳѳ авахад хэрэг болдог аж.
 
 
 
 
ХѲѲРХИЙ ЖОЛООЧ НАР!
 
-Хүнд даацын авто машинуудын жолооч нар нэг удаагийн тээвэрлэлтийн хѳлсѳндѳѳ дунджаар 2000 юань буюу 800 000 тѳгрѳг авдаг гэнэ. Сардаа 4-5 удаа эргэлт хийж амжвал 3-4 сая тѳгрѳгийн цалин авч гэр бүл болон ѳѳрсдийгѳѳ тэжээнэ. Гэхдээ, амаргүй нѳхцѳлд:
 
1. Ар гэрээсээ олон сар хол байна
2. Тээвэрлэлтийн хүнд нѳхцѳлд олон цаг болон ѳдрѳѳр дугаарлана
3. Идэж буй хоол нь баталгаагүй, нүүрсний хольцтой
4. Тээвэрлэлтийн явцад дугуй хагарах, машин эвдрэх эрсдэл ѳндѳр
5. Аятайхан тухалж амрах газар ховор
6. Бие засах газар болон усанд орох газрын хүрэлцээ муу
7. Орчны эмх замбараагүй байдал сэтгэл санааны хямралыг үүсгэн ядраана
8. Мѳнѳѳх л бие биетэйгээ ѳрсѳлдѳх, илүүрхэх сэтгэлгээ тэднийг хямраадаг
 
 
-Цогт цэцийгээс нүүрс ачаад гарах замын эхэнд жолооч нарт үйлчлэх цогц үйлчилгээний тѳв баригдаж эхэлж буй юм билээ. Харин Гашуун сухайтын наана баригдаж буй 2500 машинд үйлчлэх "Тайван зогсоол”-ын байгууламж үнэхээр таалагдсан. Маш сайн тѳлѳвлѳж жолооч нарын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжинд таацуулан сүүлийн үеийн технологи ашигласан энэ байгууламж удахгүй ашиглалтад орох юм билээ. Энэ бол үнэхээр баярлууштай, бас дэмжүүштэй байгууламж байлаа.
 
 
 
 
-Нүүрс тээвэрлэх зам дагуу компаниуд ѳѳрсдийн жолооч нартаа болон нийтэд зориулсан "Үйлчилгээний газар”-ууд байгуулан ажиллуулж байна. Гэхдээ бие биеэсээ ялгарахгүй, Монголын нѳхцѳл байдалдаа тааруулан аргацаасан, үндсэн стандартгүй байгууламжууд байна. Би алийн болгон стандартгүй байгууламжуудыг, дутуу сэтгэлээр чанаргүй барьж "Нүглийн нүдийг гурилаар хуурах” билээ. Яг үнэндээ энэ жолооч нар тэдэнд "мѳнгѳ хийж ѳгч буй” хамтрагчид шүү дээ. ХҮНИЙХЭЭ ТѲЛѲѲ бодох цаг нь болжээ, бизнесмэнүүд ээ. Aмьдралдаа хэрэгтэй мѳнгѳ олох гэж ѳѳрийн эрүүл мэнд, аз жаргалаа золиослоно гэдэг маш том эрсдэл шүү дээ, жолооч нар аа. Бид энэ байдлыг хамтдаа ѳѳрчилж чадна.
 
 
 
 
НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!
 
1. Mонголын эдийн засгийн эргэлтийн гол судас болсон нүүрс тээвэрлэлтийн энэ бүсэд анхаарал тавьж техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Нүүрсийг замд нь буулгаж ачих байгууламж заавал хэрэгтэй юм бол, техник технологийн шинэчлэл болоод агаарын бохирдлын тархалтыг сарниах зайлшгүй шаардлагатай юм байна. Нүүрсний борлуулатаас олж буй мѳнгѳний тодорхой хувийг энэ зорилгоор зарцуулах эрх зүйн шаардлага байна.
 
 
2. Нүүрс тээвэрлэх зориулалтаар тѳмѳр зам тавьж ашигласан ч, хүнд даацын авто тээврийн хэрэгцээ тийм ч буурахгүйгээр харагдаж байна. Тэгэхээр хүнд даацын авто тээврийн хѳгжилдѳѳ бас анхаарч паркуудаа шинэчилж, бодлогоор хѳгжүүлэх шаардлагатай юм байна.
3. Жолооч нарын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжинд таацсан "Хүнд даацын тээврийн үйлчилгээний газар”-ын стандартыг бий болгож хувийн хэвшилүүдтэй хамтран байгуулж ашиглах хэрэгтэй. Үүнд:
 
–Шатахуун түгээх газар
–Авто засварын газар
–Бие засах болон усанд орох газар, саун
–Хог хаягдлын ангилсан цэг
–Угаалгын газар хими цэвэрлэгээ
–Хоолны газар
–Aмарч тухлах тохилог байр
 
Энэ талаар ЗТХЯ, БОАЖЯамдууд хамтран стандарт боловсруулж, байгуулах кординатуудаа тогтоон, хувийн хэвшилүүдтэй хамтран байгуулж ажиллуулах боломжуудыг судалж байгаа юм.
 
 
4. Энэ бүхнийг ѳѳрийн биеэр газар дээр нь очиж үзэн, нүд сэтгэлээрээ мэдрэх хүртэл огт ѳѳр тѳсѳѳлѳлтэй явсан. "Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэгчлэн ѳѳрсдѳѳ очиж үзэн, дотоод сэтгэлийн мэдрэмжээрээ асуудалд хандаж байвал зүгээр дээ. Алийн болгон сургаар цэцэрхэн шүүмжлэх билээ. Хувьцааг нь олон нийт эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой” компани ийм аялалыг олон нийтэд зориулан зохион байгуулж, байдлаа бодитоор ойлгуулан сайжруулах боломжийг хамтдаа эрж хайн шийдвэл зүгээр мэт
…Газрын дороо маш их баялагтай, гуравхан сая хүн амтай монголчууд бидний хувьд уул уурхайн баялгаа зѳв ашиглан, олон нийтэд хүртээмжтэй болгох боломж байна. Энд ирээд, монголчууд бид байнгын тогтвортой орлого олж тасралтгүй хѳдѳлмѳрлѳхийн оронд яагаад "гэнэт их мѳнгѳ олж баяжих хүсэлтэй” байдгийг тѳсѳѳллѳѳ хэхэхэ. Бизнесмэнүүд нь энд амар боломжоор их мѳнгѳ олох гэж, иргэд нь бага хугацаагаар ч болов их мѳнгѳ олох гэж зорьдог юм байна.
 
Бид гэнэт их мѳнгѳ олох гэж хүсэхээс бус хүнийхээ тухай, ирээдүйнхээ талаар бага бодож байнаа. Энэ их баялагийн эзэд нь бид ѳѳрсдѳѳ юм шүү дээ. Шүүмжлэхийн оронд бодит байдлыг ѳѳрсдѳѳ үз, тунгаа, бас шийдэлд оролц.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
2020-08-22                                                                      
Гашуун сухайт-Улаанбаатар хот
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх