Оросын шинэ зэвсгийг цөмийн бөмбөгнөөс ч аюултай гэж Хятад үзжээ

  • 0
  • 68
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Оросын шинэ зэвсгийг цөмийн бөмбөгнөөс ч аюултай гэж Хятад үзжээ

 

"Авангард" пуужингийн цогцолбор нь Оросын армийн суут бүтээл, байлдааны хүчин чадал нь цөмийн бөмбөгнөөс ч аюултай гэж Хятадын Sina хэвлэлд бичжээ.

Оросын армийг "Авангард" цогцолбор, мөн 10 мянган км давсан тусгалтай "Сармат", "Ярс" пуужингаар зэвсэглэж байгаа нь АНУ-ыг гарцгүй байдалд оруулж байна. Америкийн агаараас хамгаалах хүчин орос пуужингийн нуугдмал байрлал мөн түүний гайхалтай хурдыг угтан сөнөөж чадахгүй гэж хэвлэлд өгүүлжээ.

Орос, Америкийн хооронд мөргөлдөөн гарлаа гэхэд хэдийгээр дэлхийн хамгийн төгс хамгаалалттай гэж үздэг ч Америкийн эрэг авангардуудын цохилтод өртөнө хэмээн зохиогч үзжээ.

 2024 онд стратегийн зориулалтын пуужинт цэрэг шинэ пуужингуудаар 100 хувь зэвсэглэгдсэн байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдээд байгаа. Ийм байдлаар Оросын арми байлдааны бүрэлдэхүүнд Зөвлөлтийн үйлдвэрийн пуужин халах ажээ.

http://eagle.mn/r/76219
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх