Япон коронавирусний вакцин худалдан авахад 6.3 тэрбум ам.долларыг зарцуулна

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Манай улсын Засгийн газар коронавирусний вакцин худалдан авахад зориулж 671.4 тэрбум иен буюу 6.3 тэрбум ам.доллар зарцуулна гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгджээ.

Энэхүү 671.4 тэрбум иен нь эхний ээлжинд коронавирусний вакцин худалдан авахад зориулагдана. Бид АНУ, Их Британийн компаниудтай хэдийнээ урьдчилсан гэрээ байгуулсан” хэмээн тэрбээр хэлэв. Энэ мөнгийг эдийн засгийг дэмжих, коронавирустэй тэмцэхэд зориулж засгийн газрын баталсан нэмэлт төсвөөс гаргажээ.

Вакцинаас нь тус бүр 120 сая тунг нийлүүлэх гэрээнд Япон Их Британи-Шведийн AstraZeneca” эмийн компани, Америкийн Pfizer” компаниудтай гарын үсэг зураад байгаа аж. Одоогоор тус улсын  эрх баригчид өөр таван гадны компанитай яриа хэлэлцээ хийж байна. Японд хэд хэдэн вакцины хөгжүүлэлт, туршилт явагдаж байгаа хэдий ч худалдаанд гарах хугацаа нь гадны улсуудаас хожуу эхэлж магадгүй байгаа юм. 

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх