ОХУ-д коронавирусний халдварын 5185 тохиолдол илэрлээ

  • 0
  • 87
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 5185-аар нэмэгдэж, 1030690-д хүрсэн тухай коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.   Москва хотод нэг өдрийн дотор нийт 690, Санкт-Петербургт 196, Москва мужид 166, Ростов болон Доод Новогород мужид 151 тохиолдол тус бүр илэрчээ. Одоогоор ОХУ-д нийт 169542 хүнд үргэлжлүүлэн эмчилгээ хийгдэж байна.

Харин нэг өдрийн дотор 2328 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 843277 болжээ. Шуурхай штабын мэдээлснээр, нийт халдвар авсан хүмүүсийн 81.8 хувь нь ийнхүү эмчлэгдээд байна. Тухайлбал Москва хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 882 өвчтөн эмнэлгээс гарсан бол Волгоград мужид 174, Москва мужид 119, Санкт-Петербург хотод 65 хүн тус бур эмнэлгээс гарсан байна. Халдварын улмаас өнгөрсөн хоногт нас барсан 51 тохиолдол бүртгэгдсэн нь 4 дүгээр сарын 27-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Халдварын улмаас нийт 17871 хүн нас барсан нь халдвар бүртгэгдсэн тохиолдлуудын 1.74 хувийг эзэлж байна. 

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх