Минск хотод 30 орчим хүнийг саатуулжээ

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

Беларусийн цагдаа нар бямба гарагт нийслэл Минск хотод зөвшөөрөлгүйгээр хийсэн жагсаал цуглаанд оролцсон 30 орчим хүнийг саатуулжээ. Энэ тухай Минск хотын дотоод хэргийн ерөнхий газрын хэвлэлийн албаны дарга Наталья Ганусевич мэдэгдэв.
Жагсаал цуглаанд оролцсон 30 орчим хүнийг саатуулсан бөгөөд тэднийг Дотоод хэргийн ерөнхий газар руу илгээсэн. Тэд төрийн бус бэлгэдлийн дор зөвшөөрөлгүйгээр хийсэн жагсаал цуглаанд оролцсон. Цагдаа нар үүнд хариу арга хэмжээ авсан хэмээн тэрбээр ярьсан байна.
Минск хотод бямба гарагт оюутнуудын хэд хэдэн жагсаал цуглаан болсон бол одоо тус хотод эмэгтэйчүүд жагсаж байна. Мянга орчим эмэгтэйчүүд оролцож буй уг жагсаал цуглаан Комаровын захаас эхэлж, Тусгаар тогтнолын өргөн чөлөөгөөр жагссаар хотын төвийг чиглэж байгаа аж.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх