Вакцины асуудлаарх түншлэлд 76 чинээлэг орон нэгджээ

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

ЛОНДОН. /Reuters/. Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX (Ковакс) механизмд  нийт 76 чинээлэг орон нэгджээ. Энэ тухай Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбооны /GAVI/ тэргүүн Сет Беркли мэдэгджээ.  
Одоогоор өндөр орлоготой болон дунджаас дээгүүр орлоготой 76 улс энэ механизмд оролцохоо мэдэгдсэн бөгөөд холбоонд оролцогчдын тоо нэмэгдэнэ гэж бид найдаж байна” хэмээн тэрбээр ярьжээ.
 
Түүнчлэн COVAX”-н зохицуулагчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/ болон тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэлтэй /CEPI/ хамтран нэвтрүүлсэн энэхүү механизмд нэгдэх асуудлаар Хятадтай яриа хэлэлцээ хийж байгаа аж. Хятад энэ талаарх асуудалд нааштай байгаа ч бид одоогоор зохих хэлэлцээрт гарын үсэг зураагүй” гэж Беркли ярьжээ.
COVAX”  олон улсын санаачилгад АНУ оролцох сонирхолгүй байгаа тухай Цагаан ордны төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн юм.
Их Британийн Financial Times” сонины мэдээлснээр, олон улсын компаниудтай хоёр талт гэрээ хийхийг илүүд үзэж буй чинээлэг орнууд хөтөлбөрт хамрагдах гэж яарахгүй байгаатай холбоотойгоор ДЭМБ COVAX” механизмыг хэрэгжүүлэх хугацаагаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Тийнхүү энэ механизмд нэгдэх боломжтой эцсийн хугацааг 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 18-н болгож хойшлуулсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх