Дундговь аймагт орон нутгийн хэмжээнд хамгийн том бүтээн байгуулалт сүндэрлэж байна

  • 0
  • 73
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 


Даадаа групп Монгол улсын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй барилгын салбарын томоохон төлөөлөл билээ. Тус компани хөдөө аж ахуй, аялал жуучлал зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тэгвэл тус компани хөдөө орон нутагт томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын долоодугаар багийн нутагт тус аймгийн анхны 10 давхар орон сууцны барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн яваа. Дундговь аймагт төдийгүй хөдөө орон нутгийн хэмжээнд дээрх бүтээн байгуулалт шиг томоохон төсөл хөтөлбөр одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа аж. Уг компанийн ерөнхий захирлаар Б.Дашцэрэн ажилладаг бөгөөд салбартаа нэр нүүртэй, хийсэн бүтээсэн зүйл ихтэй залуу боловсон хүчин аж. Тиймдээ ч 2013 оноос хойш Даадаа группийг хариуцан ажиллаж ирсэн хөдөлмөрч нэгэн гэлтэй. Тус групп ганц барилгын салбар төдийгүй хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуучлал зэрэг олон салбарт байр сууриа олсон Монголын томоохон группийн тоонд багтдаг.

Б.ДАШЦЭРЭН:

Дундговь аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт олон талын давуу талтай бөгөөд тус аймгийн хэмжээнд анхны цахилгаан шаттай орон сууц, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний төв зэрэг төвлөрсөн бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байгаа.
Даадаа группийн ерөнхий захирал Б.Дашцэрэн өөрийн хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтынхаа тухай хэлэхдээ Залуучууд ч мөн адил орон нутагтаа тохь тухтай улаанбаатар хотод амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц амьдрах боломжийг ханган ажиллаж байгаа хэмээж байсан. Тэр ч утгаараа түүний төсөл хөтөлбөрүүд залуу үеийнхэнд чиглэгдсэн байдаг. Мөн тэрээр саяхан Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт хандив өргөн хамтран ажиллажээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх