Хоёр хүнээс халдвар илэрч, нэг хүн эдгэрлээ

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Хоёр хүнээс халдвар илэрч, нэг хүн эдгэрлээ

 


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад коронавирусний хоёр тохиолдол нэмж илэрсэн тухай мэдээллээ. Халдвар илэрсэн хоёр иргэн наймдугаар сарын 30-ны өдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүн аж. Нэг нь 59 настай эмэгтэй бол нөгөө нь 45 настай эрэгтэй байна. Түүнчлэн коронавирусээр оношлогдон эмчлүүлж байсан 38 настай эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ. Одоогоор Монгол Улсад коронавирусний халдвартай 306 хүн байгаагаас 296 нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ-ийн эмнэлэгт одоогоор 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас бүгдийнх нь биийн байдал хөнгөн байгаа аж.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх