Дональд Трамп Абэ Шинзотой утсаар ярихдаа түүнийг Японы түүхэн дэх хамгийн агуу Ерөнхий сайд гэжээ

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Абэ Шинзотой утсаар ярихдаа түүнийг Японы түүхэн дэх хамгийн агуу Ерөнхий сайд гэжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн орлогч Жадд Дир твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар ням гаргийн орой утсаар ярилаа. Тэд маш удаан ярилцаж, өнгөрсөн дөрвөн жилийг хэлэлцсэн. Хоёр удирдагч хоёулаа тэдний харилцаа онцгой байсныг онцлов. Трамп Абэг Японы түүхэн дэх хамгийн агуу Ерөнхий сайд гэж нэрлэсэн хэмээн Дир онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Абэ гайхалтай ажил хийж, АНУ, Японы харилцаа өнөөдөр урьд урьдынхаас илүү сайжирсан гэдгийг Трамп хэлсэн байна. Мөн Ерөнхий сайд Абэ удахгүй албан тушаалаасаа огцрох гэж байгаа хэдий ч тэрбээр цаашид Японы ирээдүйд томоохон үүрэг гүйцэтгэсээр байх нь дамжиггүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр удирдагч тэдний гайхалтай нөхөрлөл олон жил үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний дараа Трамп найз, Ерөнхий сайд Абэ Шинзо-той утсаар хийсэн яриа гайхалтай болсон гэж твиттертээ мэдэгджээ. Түүний хэлснээр, Абэ удахгүй Японы түүхэн дэх хамгийн агуу Ерөнхий сайдаар хүлээн зөвшөөрөгдөнө.  Абэгийн үед АНУ, Японы харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэж Трамп үзэж байгаа аж.
Киодо агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар огцрох шийдвэр гаргаснаа Цагаан ордны эзэнд мэдэгдсэн байна. Тус агентлагийн мэдээлж буйгаар, Абэ огцрох тухайгаа мэдэгдсэний дараа гадаадын удирдагчдаас хамгийн түрүүнд Трамптай ярьжээ.
Абэ Шинзог Японы Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохоор болсонд маш их харамсаж буйгаа Америкийн Ерөнхийлөгч өмнө нь илэрхийлсэн юм. Трамп мөн Абэг өөрийн маш сайн найз” гэжээ.
ВАШИНГТОН. /TASS/

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх