Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн амиа егүүтгэсэн хэрэг энэ сарын 20-нд гарчээ.
Тодруулбал хүн амины хэрэгт холбогдож өнгөрөгч зургадугаар сарын 15-ны өдөр тус хорих ангид саатуулаад байсан иргэн гэм буруугийн шүүх хуралдаан болох өдрийн өглөө 05.40 цагт өөрийгөө боомилж амиа егүүтгэжээ.
Уг иргэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ. Гэм буруугийн шүүх хуралдаан 2020.08.20-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болох байсан ч шүүгдэгч шүүх хуралдааны өмнөхөн амиа егүүтгэсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.