Дахин хоёр энхийг сахиулагч эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 586 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Мөн Афганистанд алба хааж байсан хоёр энхийг сахиулагч эдгэрч өнөөдрөөс дараагийн шатны хяналтад шилжиж байгааг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Өчигдрийн шинжилгээнд 7 сарын 28 нд Сөүлээс ирсэн 258, 8 дугаар сарын 11-нд Прагаас ирсэн 248, ЦТЭ-т тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, тандалтын зорилгоор Нэгдүгээр төв эмнэлгээс авсан 1,  эдгэрч сувиллын ажиглалтад байгаа 3, тусгаарлалтад байгаа 28 хүн болон 5 эмч, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 1, төмөр замын 2 ажилтны шинжилгээ багтжээ.

Манай улсад COVID-19 халдварын батлагдсан 298 тохиолдол бүртгэгдсэнээс 278 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 49 нь сувилалд, 14 нь гэрийн ажиглалтад байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа нь бүрэн дууссан 215 хүн байгаа юм. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж буй 20 хүний 18-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Ташрамд дурдахад, өнөөдөр өглөө тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж 1кг 750 гр нярай төрүүлжээ.  

С.Туул


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх