Нийт халдварт өвчний 51.7 хувийг бэлгийн замынх эзэлжээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хүн амын эрүүл мэндийн энэ оны эхний долоон сарын үзүүлэлтийг нэгтгэснээс онцлон заримыг нь тоон мэдээллээр танилцуулъя. Улсын хэмжээнд 29 төрлийн халдварт өвчний 19 562 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20.9 хувиар буурсан дүн болов. Нийт халдварт өвчний 20.2 хувийг амьсгалын замынх эзэлсэн бол бэлгийн замынх 51.7 хувь болж нэмэгджээ. Өнгөрсөн жилүүдэд уг өвчний тархалт нийт халдварын 40 хувиас хэтэрдэггүй байв. Үүнд мөөгөнцөр (1215), тэмбүү (727), трихомониаз (319), заг хүйтэн (15) нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Он гарснаас хойш төрөлхийн тэмбүү өвчний улмаас таван хүүхэд, ХДХВ/ДОХ-оор хоёр хүн нас баржээ.

src=http://unuudur.mn/media/unuudur/content/khorloo/Untitled-2_copy_XZ2JrTl.JPG

 

 

 
 
 
 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх